Наполеон торт

Home/Зөвлөгөө/Наполеон торт

Наполеон торт

napoleonОрц:

  • Өндөг 2 ширхэг
  • Цөцгийн тос 150 гр
  • Гурил 600 гр
  • Элсэн чихэр 250 гр
  • Сода цайны халбагаар тал

Кремд;

  • Цөцгийн тос 150 гр
  • Өтгөрүүлсэн сүү /молоко/ 1 лааз

Хийх арга:

  1. Өндөгөө, элсэн чихэртэйгээ холиод элсэн чихэрээ уустал нь цагаан болтол хутгаад өгнө. Хөөлгөгч сода, хайлуулсан цөцгийн тосоо хийнэ. Одоо зуурмагандаа гурилаа хийж зуураад, гонзгой болгож гялгар уутанд боогоод өрөөний темпертурт 20 минут амраана.
  2. Гурил амарч байх хооронд кремээ хийнэ. Цөцгийн тосоо өрөөний температурт зөөлрүүлж гэсгээсэн байх ёстой ба ингээд гэсгээсэн цөцгийн тосоо та молокотойгоо хольж миксэрдэх буюу хутгана. Хутгах явцад өтгөрч амт нь өтгөрүүлсэн молоко шиг л ямарч ширхэггүй арай зөөлөн амттай болно. Үүнийгээ таглаад хөргөгчиндөө түр хийнэ.
  3. Зуухаа дээр доороос 180”с-д халаана. Амраасан гурилаа 4-5 хэсэгт тэнцүү  болгож хуваана. Ойролцоогоор 25см диаметрийн хэмжээтэй элдэх эсвэл тортны бэлэн хэв ашиглаж болно.
  4. Бэлдсэн гурилаа листэн дээрээ тавиад зуухруугаа дунд талын тавиур дээр нь тавиад бор шаргал болтол нь ойролцоогоор 9-12 минут шарна. Ийм маягаар хуваасан бүх гурилаа зуухандаа шарж болгоно.
  5. Зуухнаас гаргаж хөргөсөн гурилнууддаа кремээ түрхээд дээр дээрээс нь давхарлаж тавих ба мөн адил хажуугийн хэсэгээр мөн адил кремээ түрхээд нунтагласан үйрмэгээ цацаж хажуугийн хэсгээр нь сайн түрхэж өгнө. Хөргөгчиндөө 1 цаг хиртэй байлгаад зүсч идэхэд илүү тохиромжой болно.

хоол.мн-с

2016-10-17T22:49:05+00:00 2013 оны 12-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment