Наполеон гэрийн бялуу

//Наполеон гэрийн бялуу

Наполеон гэрийн бялуу

napoleonОрц: 12 порц

Зуурмагт:

  • Цөцгийн тос 250 гр
  • Уксус /9%/ 1 х/х
  • Ус 190 мл
  • Гурил 400 гр

Кремэнд:

  • Сүү 625 мл
  • Элсэн чихэр 100 гр
  • Гурил 4 х/х
  • Өндөг 1 ш
  • Ванильны сахар 1 ц/х

Хийх арга:

  1. Зуурмаг бэлтгэхдээ цөцгийн тосыг жижиглэж хэрчээд том саванд хийж шигшсэн гурилтай нийлүүлж базна. Ус, уксусыг гийлүүлж хутгаад гурил дээр бага багаар гоожуулан хийж зуураад гялгар уутанд хийж хөргөгчинд 40 минут байлгана.
  2. Зуурмагийг 6 тэнцүү хуваагаад 0,5 см-н зузаантай элдээд 190 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут жигнээд гаргаж хөргөнө. Хөрсөн суурьнуудын захыг тэгшилж хэрчээд илүү хэсгийг цааш тавьж хадгална.
  3. Крем бэлтгэхдээ: 375 мл сүүнд элсэн чихэр нэмж буцалгана. Үлдсэн сүүг өндөг гурилтай нийлүүлж сайтар хутгаад буцалж буй сүүн дээр бага багаар гоожуулан хийж хутгаад галыг нь багасгаж хутгах зуур өтгөртөл нь 7-8 минут чанаад гал дээрээс гаргаж хөргөнө.
  4. Жигнэсэн бялууны бүх суурь дээр бэлтгэсэн кремээ битүү түрхэж давхарлан тавиад хөргөгчинд 12 цаг тавьж царцаана.
  5. Ширээнд өгөхөөсөө өмнө бялуун дээгүүр үйрмэг цацаж чимэглэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2013/

2016-10-17T22:49:55+00:00 2013 оны 05-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment