Найман тахилын учир

//Найман тахилын учир

Найман тахилын учир

8 tahilМонголчууд үе удмаараа  энх амгалан аж төрөх ёсыг эрхэмлэдэг бөгөөд ах дүү элгэн саднаараа юмуу ойр дотно нөхдөө цуглуулан найр хурим хийх, цагаан сар тэмдэглэхдээ хамгийн ахмад настай хүн нь хундага өргөж

            Элгээрээ энх амгалан

            Төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлдэг.

            Тэрчлэн айл өрх бүрт тайван амьдралын бэлэг тэмдэг болсон эд зүйлсийг эрт үеэс үе дамжуулан хадгалах бөгөөд өөрсдийн гараар урлан бүтээдэг. Тийнхүү айл гэрийн аз жаргалын нэгэн бэлгэдэл нь найман тахил бөгөөд монгол охид эмэгтэйчүүд уран хатгамлаар хатгаж гэрээ залах нь сүүлийн үед ихээхэн дэлгэрч байна.

Найман тахил нь :

                        Энх амгалангийн цагаан шүхэр

                        Энх амгалангийн алтан загас

                        Энх амгалангийн алтан бумба

                        Энх амгалангийн цагаан лянхуа

                        Энх амгалангийн цагаан лавай

                        Энх амгалангийн өлзий утас

                        Энх амгалангийн ялагч дуаз

                       Энх амгалангийн алтан хорол гэж байх бөгөөд энэ бүхэн бүгд амар тайван амьдралын бэлэг тэмдэг юм.

Тухайлбал:     Цагаан шүхэрт хатуу аюулаас хамгаалах

                        Алтан загас гадны аюул заналаас урьдчилан сэргийлэх

                        Цагаан лянхуа үнэнч шударга үйлс бүтээлээр арвин байх

                        Цагаан лавай эв найрамдлыг бэхжүүлэх

                        Өлзийн утас хүсэл мөрөөдөл биелүүлэх

                        Ялагч дуаз үнэнч шударга байнга ялахын

                    Алтан хорол анд нөхдийн бат бөх үерхэл нөхөрлөлийг бэлгэдсэн утга агуулгатай гэж үздэг.

2016-10-17T22:48:58+00:00 2014 оны 01-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment