Мөөг

Мөөг

Манай орны хангай ойт хээрийн нутгуудаар олон төрөл зүйлийн мөөг ургадаг. Мөөг нь нэг наст ургамал юм. Мөөг нь цэцэг, навч, үр жимс, ногоон өнгийн хлорофилл байдаггүй. Газрын хөрсний үхжсэн ургамал, амьтны ялзмаг болох органик нэгдлээр тэжээгддэг.

Мөөг нь уураг нүүрс ус, аминдэм, эрдэсдавс, амт үнэр оруулагч тосны хүчлүүд болон олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг.

Манай оронд ургадаг хамгийн өргөн хүрээтэй хүнс эмчилгээнд хэрэглэдэг нь талын цагаан мөөг юм. Талын цагаан мөөг нь Tricholoma mongo-licum I mai нэртэй. Цaraaн мөөг нь 7-8 сард уулын ар, хажуу, энгэр газраар хүрээ үүсгэн ургадаг. Хүрээ нь ихэвчлэн тал, саран, бүтэн, дугуй зэрэг хэлбэртэй хүрээнд зах ирмэгийг дагаж ургасан байдаг.

Цагаан мөөг нь

  • Ус 0.2-0.7 %,
  • С амин дэм 1.3-2.8 мг,
  • Тос О.1-0.6%,
  • Органик хүчил 0.2-0.7%,
  • Кали,
  • Фосфор,
  • Хүхэр зэрэг эрдэс бодис,
  • В, РР, A, D Амин дэмийг ихээр агуулдаг.

Цaraaн мөөг нь бүх төрлийн халуун бууруулах, уураг, амин дэмийн хэрэгцээг хангадаг эмчилгээний эмийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн юм. Хурааж аваад сүүдэр газар хатаах ба нөөшлөн хэрэглэдэг. Түүнд байгаа өт хорхойг устгахын тулд буцламтгай халуун усанд 2-3 удаа хурдан дүрээд усыг сэврээсний дараа хэрэглэх боломжтой.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 06-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment