Мөөгтэй шөл

//Мөөгтэй шөл

Мөөгтэй шөл

суп-грибнойОрц: 6 порц

  • Гахайн ястай мах 800 гр
  • Цоохор майлзын үндэс 1 ш
  • Төмс 500 гр
  • Мөөг 200 гр
  • Яншуй 1 багц
  • Сонгино 6 ш
  • Цөцгийн тос 3 х/х
  • Гоёмсог хэлбэртэй гоймон 250 гр
  • Бэлэн шөл 1,5 л

Хийх арга:

  1. Махан дээр ус нэмж 2 цаг чанана. Буцалгах явцад ялгарах хөөсийг шүүж хаяна.
  2. Цоохор майлз болон төмсийг угааж цэвэрлээд шоо хэлбэртэй хэрчинэ. Мөөгийг таллаж, яншуйг жижиглэж хэрчинэ. Сонгиныг цагираг хэлбэртэй хэрчээд цөцгийн тосонд хуурна. Махыг гал дээрээс гаргахаас 30 минутын өмнө цоохор майлз төмс мөөгийг нэмж буцалгана.
  3. Махыг шөлнөөс гаргаад ясыг нь салгаж шоо хэлбэртэй хэрчиж шөл рүү хийнэ.
  4. Шөлийг гал дээрээс гаргахаас 10 минутын өмнө гоймон, бэлэн шөл, яншуй, сонгино нэмж буцалгана. 

Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2012/

2016-10-17T22:50:35+00:00 2013 оны 01-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment