Орц: 6 хүн
- Тахианы шөл 6 л
- Мөөг 450 гр
- Урт шош 150 гр
- Төмс 6 ш
- Лууван 1 ш
- Сонгино 1 ш
- Ургамлын тос 6 х/х
- Ногоон сонгино 50 гр
- Өндөгний шар 2 ш
- Цөцгий 4 х/х
- Жижиглэж хэрчсэн яншуй 2 х/х
- Лаврын навч 1 ш
Хийх арга:
- Төмс, лууван, сонгиныг хальсалж цэвэрлээд шоо хэлбэртэй хэрчиж 3 х/х тосонд шоштой нийлүүлж хуурна.
- Хуурсан ногоон дээр халуун шөл нэмж хийгээд лаврын навч, давс, перец нэмж зөөлөн гал дээр 20 минут жигнэнэ.
- Ногоон сонгиныг жижиглэж хэрчинэ.
- Мөөгийг угаагаад үлдсэн тосонд хуурч давс, перецээр амтлаад ногоон сонгины хамт шөлөн дээр нэмж хийгээд зөөлөн гал дээр 15 минут чанана.
- Өндөгний шарыг цөцгий, яншуйтай нийлүүлж хутгаад шөлөн дээрээ нэмж хийгээд халаана.
Гэр гэртээ тогооч №09 /2013/
Leave A Comment