Мөөгтэй Шницель

//Мөөгтэй Шницель

Мөөгтэй Шницель

455Орц: 4 хүн

  • Өргөн гоймон 250 гр
  • Гахайн мах 4 хэрчим /тус бүр 160 гр/
  • Ургамлын тос 3 х/х
  • Давс, нунтаг хар перец
  • Сонгино 1 ш
  • Мөөг 400 гр
  • Хайлуулсан тос 2 х/х
  • Гурил 2 х/х
  • Хуурай дарс, цөцгий тус бүр 250 мл
  • Жижиглэж хэрчсэн яншуй 2 х/х

Хийх арга:

  1. Гоймонг чанаж болгоно. Гахайн махыг халаасан ургамлын тосонд 2 талаар нь эргүүлэн тус бүр 4 минут шараад давс, перецээр амтална.
  2. Сүмс бэлтгэхдээ: мөөгийг чийгтэй салфеткаар арчиж цэвэрлээд нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиныг хальслаад жижиглэн хэрчиж 2 х/х хайлуулсан тосонд 3 минут хуураад мөөгөө нэмж дахин 5 минут хуурна.
  3. Дээр нь гурил, дарс, цөцгий, давс, перец нэж хутгаад 5 минут жигнэнэ. Уг сүмсэнд шницелээ хийгээд бага зэрэг халаана.
  4. Мөөгний сүмстэй шницелийг гоймонгийн хамт таваглаад яншуйгаар чимэглэнэ.

 

2016-10-17T22:48:00+00:00 2014 оны 12-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment