Мөөгтэй шницель

Home/Зөвлөгөө/Мөөгтэй шницель

Мөөгтэй шницель

777Орц:  4 хүн

  • Өргөн гоймон 250 гр
  • Гахайн мах 4 хэрчим
  • Ургамлын тос 3 х/х
  • Давс, нунтаг хар перец
  • Сонгино 1 ш
  • Мөөг 400 гр
  • Хайлуулсан тос 2 х/х
  • Гурил 2 х/х
  • Хуурай дарс,цөцгий тус бүр 250 мл
  • Жижиглэж хэрчсэн яншуй 2 х/х

Хийх арга:

  1. Гоймонг ззаврын дагуу чанаж болгоно. Гахайн махыг халаасан ургамлын тосонд 2 талаар нь эргүүлэн тус бүр 4 минут шараад давс перецээр амтална..
  2. Сүмс бэлтгэхдээ: Мөөгийг чийгтэй салфеткаар арчиж цэвэрлээд нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиныг хальслаад жижиглэн хэрчиж 2 х/х хайлуулсан тосонд 3 минут хуураад мөөгөө нэмж дахин 5 минут хуурна.
  3. Дээр нь гурил, давс, цөцгий, перец нэмж хутгаад 54 минут жигнэнэ. Уг сүмсэнд шницелийг хийгээд бага зэрэг халаана. Мөөгний сүмстэй шницелийг гоймонгийн хамт таваглаад, яншуйгаар чимэглэж ширээнд өгнө.
2016-10-17T22:47:54+00:00 2014 оны 12-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment