Мөөгтэй шарсан өндөг

Home/Зөвлөгөө/Мөөгтэй шарсан өндөг

Мөөгтэй шарсан өндөг

Сайн байцгаана уу?  Өнөөдөр та бүхэндээ мөөгтэй шарсан өндөг хэрхэн хийх талаархи зөвлөгөөг бэлтгэлээ.

Орц: /2 порц/

  • Өндөг 4ш
  • Чанасан мөөг 150гр
  • Цоохор майлзын үндэс 1/2ш
  • Ногоон сонгино 1ш
  • Лаазалсан ногоон вандуй 1/2 аяга
  • Алим 1ш
  • Цөцгийн тос 2х/х
  • Мөөгний шөл 4х/х
  • Нунтаг хар перец, давс

Хийх арга:

Мөөг, цоохор майлзын үндсийг урт нарийхан хэрчээд цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, вандуй, үйрүүлсэн алим нэмж хутгаад тосолсон тэвшинд тарааж хийнэ. Өндгийг шөлтэй нийлүүлж хөөсөртөл нь хутгаад давс перец хийж амт тохируулаад тэвштэй мөөгөн дээр асгаж хийгээд шарах шүүгээнд жигнэнэ. Таваглахдаа дээгүүр нь жижиглэж хэрчсэн амтлагч ногоо цацаж шарсан талх дагуулна.

Эх сурвалж: Гэр гэртээ тогооч сэтгүүл №10 /2012/

2012-11-21T17:21:11+00:00 2012 оны 11-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment