Орц: 2 порц
- Өндөг 4 ш
- Чанасан мөөг 150 гр
- Цоохор майлзын үндэс ½ ш
- Ногоон сонгино 1 ш
- Лаазалсан ногоон вандуй ½ аяга
- Алим 1 ш
- Цөцгийн тос 2 х/х
- Мөөгний шөл 4 х/х
- Нунтаг хар перец, давс
Хийх арга:
- Мөөг, цоохор майлзын үндсийг урт нарийхан хэрчээд цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, вандуй, үйрүүлсэн алим нэмж хутгаад тосолсон тэвшинд тарааж хийнэ.
- Өндөгийг шөлтэй нийлүүлж хөөсөртөл нь хутгаад давс перец хийж амт тохируулаад тэвштэй мөөгөн дээр асгаж хийгээд шарах шүүгээнд жигнэнэ.
- Бэлэн болсны дараа дээгүүр нь жижиглэж хэрчсэн амтлагч ногоо цацаж шарсан талх дагалдуулна.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №10 /2012/
Leave A Comment