Мөөгтэй халуун зууш

Home/Зөвлөгөө/Мөөгтэй халуун зууш

Мөөгтэй халуун зууш

22Орц : 4 хүн

  • Мөөг 600 гр
  • Цөцгийн тос 4х/х
  • Амтат улаан чинжүү 1 ш
  • Яншуй 1 бут
  • Сармис 4 хумс
  • Салат навч 1 багц
  • Дарсны уксус 7 х/х
  • Нунтаг хар перец, давс

Хийх арга :

  1. Мөөгийг нимгэн хавтгай хэрчинэ. Яншуйг жижиглэж хэрчинэ. Чинжүүний үртэй голыг нь салгаж цэвэрлээд шоо хэлбэртэй, салатны навчийг урт нарийхан хэрчинэ.
  2. Сармисыг жижиглэж хэрчээд тосонд бага зэрэг хуурч байгаад дээр нь мөөг, яншуй, давс, перец нэмж хуурна. Хамгийн сүүлд уксус, амтат чинжүүгээ нэмж хутгаад зөөлөн гал дээр 15-20 минут жигнэнэ.
  3. Ширээнд өгөхдөө эхлээд салатны навчийг таваглаад дээр нь зуушаа халуунаар нь тавиад хажууд нь цагаан талх дагуулж өгнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment