Орц: 4 хүн
- Сонгино 1ш
- Сармис 1 хумс
- Ногоон сонгино 4ш
- Мөөг 500 гр
- Гахайн мах 600 гр
- Шар буурцгийн тос, давс, нунтаг хар перец
- Чихэргүй, тослог багатай аарц 200 гр
- Чили чинжүү
- Шөл 250 мл
Хийх арга:
- Сонгино, сармисыг хальслаад жижиглэж хэрчинэ. Ногоон сонгиныг угаагаад цагираг хэлбэртэй хэрчинэ. Мөөгийг угаагаад нимгэн хавтгай хэрчинэ. Махыг урт нарийхан хэрчиж бэлтгэнэ.
- Хайруулын тавганд 2 хоолны халбага тос хийж халаагаад хүчтэй гал дээр махаа шаргалттал нь шараад давс, перецээр амтаа тааруулж өөр саванд хйигээд мөнгөлөг цаасаар амсарыг нь битүүлж өгнө.
- Сонгино сармисыг мах шараад үлдсэн тосонд хөнгөхөн хуураад махан дээр нэмж хийнэ. Аарцыг чили болон хар перецээр амтална.
- Хайруулын тавганд тос хийж халаагаад мөөгөө хийж тасралтгүй хутгаж хуурах бөгөөд ногоон сонгино нэмж хэсэг хуурна. Шөлөн дээр аарц нэмж хэсэг хутгаад мөөг, сонгино дээр нь нэмж хийгээд 2 минут орчим жигнэнэ. Дараа нь мах, сонгиноо нэмж ахин хэдэн минут жигнээд давс, перецээр амтаа тохируулна.
TVzone сэтгүүл №253
Leave A Comment