Мөөгний шанзтай чинжүү

//Мөөгний шанзтай чинжүү

Мөөгний шанзтай чинжүү

RicePilafWithLeeksRedPeppersAndMushrooms119Орц : (4 порц)

  • Өнгө бүрийн амтат чинжүү 4ш
  • Цагаан будаа 110 гр
  • Брокколи эсвэл цэцэгт байцаа 100 гр
  • Мөөг 200 гр
  • Гоньд
  • Эрдэнэ шиш 70 гр
  • Цөцгий 200 мл
  • Гурил 1 х/х
  • Ургамлын тос 1 ц/х
  • Давc

Хийх арга :

  1. Эрдэнэ шиш, брокколи, мөөгийг ургамлын тосонд хуурна. Цагаан будааг давс нэмж амтлан агшааж болгоод, хуурсан ногоотой нийлүүлж саванд хийнэ.
  2. Цөцгийг буцалгаад гурил, давс, жижиглэж хэрчсэн гоньд нэмж тасралтгүй хутгаж, өтгөртөл нь буцалгаад сүмс бэлэн болно.
  3. Чинжүүний орой хэсгийг нь хэрчиж аваад үртэй голыг нь болгоомжтой ухаж гаргаад дээр бэлтгэсэн мөөг будаатай шанзнаас хийж дүүргээд тэвшинд өрж дээгүүр нь бэлтгэсэн сүмсээ дусааж, орой хэсгээр нь таглаад шарах шүүгээнд 15-20 минут жигнэнэ.
2016-10-17T22:48:06+00:00 2014 оны 11-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment