Мөөгний дармал

Home/Зөвлөгөө/Мөөгний дармал

Мөөгний дармал

PickledMushroomsОрц: 0,5л нэг шилэнд

  • Мөөг 700 гр
  • Ус 3 аяга
  • Давс 1,5 х/х
  • Гвоздик 3 ш
  • Бөөрөнхий хар перец 3 ш
  • Лаврын навч 1 ш
  • Кориандр 0,5 ц/х
  • Уксусны эссенц 1 ц/х

Хийх арга:

  1. Мөөгийг ялгаж цэвэрлээд сайтар угааж, малгайных нь хальсыг  хаяна.
  2. Саванд ус хийж буцалгаад, давс мөөгөө хийж чанах бөгөөд ялгарах хөөсийг нь үе үе хамж авч хаяна. Мөөг болохдоо ёроол руу нь тунаж эхэлдэг бөгөөд чанаж буй ус нь тунгалаг болдог.
  3. Ариутгаж бэлтгэсэн лаврын навч болон амтлагчдыг хийж, болсон мөөгийг шүүр шанагаар хутган авч шилэнд хийнэ.
  4. Мөөгийг шилэнд маш чигжүү хийнэ. Дээрээс нь уксусны эссенц хийнэ. Мөөг чанасан усыг шүүгээд шилтэй мөөг дээр хийж таглаад буцалж буй усанд тавьж 30 минут жигнэж ариутгах бөгөөд үүний дараа битүү таглаж тавина.

Гэр гэртээ тогооч №09 /2013/

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment