Мөөгийг хортой эсэхийг тодорхойлох

Home/Зөвлөгөө/Мөөгийг хортой эсэхийг тодорхойлох

Мөөгийг хортой эсэхийг тодорхойлох

toadstoodХортой мөөгний үндэс уут хэлбэртэй, шилбэ харьцангуй нарийхан, шилбэндээ мэдэгдэм үе мэт салбантай, малгайн дээд гадаргууд өөр өнгийн толботой, найрлага бүтцэндээ антибиотик бодис их хэмжээгээр агуулдаг тул бараг өтдөггүйн дээр эвгүй үнэртэй байдаг.

Эдгээр онцлогоор хоргүй мөөгнөөс ялгагдах боловч хүнсний зарим мөөг хортой мөөгтэй гадаад байдлаараа адил байх нь бий.

Хамгийн хялбар аргаар ялгахдаа тухайн мөөгнийхөө малгайн хэсгээс 1-3см зузаан хэрчмийг зүсэн авч сонингийн цаасан дээр тавьж норсон хэсгийг балын харандаагаар тойруулан тэмдэглэж үүссэн толбыг хатсаны дараа уул толбон дээр шингэрүүлээгүй давсны хүчил дусаахад цэнхэр хөх өнгө өгнө. Энэ нь мөөг хоргүй шинж юм. Харин хөх ягаан, ягаавтар өнгөн дээр улаан толбо үүсвэл мөөгийг хортой гэж үзэн хүнсэндээ хэрэглэж болохгүй гэж мэднэ.

Хортой цоохор

Нарсан, навчит, холимог ойд 7-р сараас 10-р сарыг дуустал ургана. Малгай нь залуудаа тал бөөрөнхий хэлбэртэй байснаа боловсорч гүйцсэний дараа нэлээд хавтгай байдалтай болдог. Саарал хүрэн буюу хүрэн шаравтар өнгөтэй, малгай нь төвдөө арай бараандуу харагдана.

Хорт хүрэн мөөг

Шилмүүст ойд 7-р сараас 10-р сард ургадаг хортой. Хар мөөгтэй андуурч болох боловч нарийн ажиглавал ялгагдах тодорхой шинжтэй. Малгай нь эхлээд хонх хэлбэртэй байснаа, хавтгай болно. Улаан туяатай хүрэн өнгөтэй, төв дундаа илүү бараан өнгөтэй, бороотой үед чийгэрхэг, бороогүй үед хуурай, торгомсог өнгөтэй байна. Гадаругуу нь голдуу хайрсгүй гөлгөр, зарим үед цагаавтар өнгийн таруу байрласан том лавстай байна.

2016-10-17T22:50:14+00:00 2013 оны 03-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment