Мэдэхэд илүүдэхгүй зарим зөвлөгөө

//Мэдэхэд илүүдэхгүй зарим зөвлөгөө

Мэдэхэд илүүдэхгүй зарим зөвлөгөө

applesХушга эрчүүдэд тустай

Грек самар буюу хушга эрчүүдэд тустай гэж америк эрдэмтэд мэдээлжээ. Эл самрыг өдөр бүр тогтмол хэрэглэвэл үрийн шингэний чанар сайжирч, үр тогтооход нөлөөлдөг гэнэ. Учир нь, хушганд альфалиноленовын хүчил ихээр агуулагддаг аж. Энэ нь Омега-3 тослогт хүчлийн гол үүсгүүр юм байна. Судалгаанд хамрагдсан 21-35 насны 1200 залууд гурван сарын турш өдөр бүр 75 гр хушга идүүлэхэд үр дүн нь гайхалтай байж, үрийн шингэний хурд, хэлбэр, бүтэц зэрэг нь сайжирсан байна. Дашрамд өгүүлэхэд, альфа-линоленовын хүчил хулууны үр, шар буурцаг болон хар ногоон өнгөтэй ногоонд ихээр агуулагддаг гэнэ.

Алимны хальс бол “эмч”

Өглөө идсэн алим алт, өдөр идсэн алим мөнгө. Өглөө бүр алим идвэл эмчид очих шаардлагагүй” хэмээн алимыг магтан дуулдаг. “The Telegraph”-т мэдээлснээр Канадын эрдэмтэд зүрх, судасны өвчинд алим хэрхэн нөлөөлдгийг судалж, жимсний хальс үр, жимснээсээ илүү ашиг тустайг тогтоосон байна. Алимны хальсанд цусны даралт тогтворжуулдаг флавоноид хэмээх бодис ихээр агуулагддагаас гадна олон бодисын нэгдлүүд нь хоол боловсруулах эрхтэн, ялангуяа зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэнэ. Цусны даралтыг ихэсгэдэг АСЕ хэмээх ферментийн үйлчлэлийг алимны хальсаар хийсэн шүүс бууруулж байгааг эрдэмтэд судалгаагаар баталсан байна. Тэгэхээр хоол хүнсэндээ алим хэрэглэж заншвал эл ферментийн ялгаруулалтыг зогсоох боломжтой хэмээжээ. Флавоноид бусад жимс, ногоонд агуулагддаг ч алимны хальсан дахиас хэд дахин бага байдаг аж. Сонирхуулахад, 150 төрлийн флавоноид байдаг бөгөөд чөлөөт нэгдлүүдийг идэвхжүүлж, эд эсийн зөв бүтцэд нөлөөлд өг эл бодис усан үзэм, интоор, анар, хаш, сонгино, улаан дарс, хар шоколаданд тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.

Эрдэстэй ус арьсыг тэтгэдэг

Эрдэстэй ус арьсыг тэтгэж, өнгөлөг сайхан харагдуулдаг. Дэлгүүрүүдэд эрдэсжүүлсэн ус худалдаалдаг тул та олдцонд санаа зовох хэрэггүй. Эрдэстэй усаар хэрхэн арьсаа арчлах вэ? Нэг аяга эрдэстэй усанд аяганы талаар лемоны шүүс хийгээд, түүн дээрээ халбага глицерин нэмж хий. Ингээд хөргөгчөндөө хийчихээд өглөө оройдоо нүүрээ цэвэрлэж байгаарай.

Хэвийн арьсны эрдэстэй усны маск 

 50 мл эрдэстэй усанд нэг халбага овъёос, 5 дусал лемоны шүүс хий. Эдгээр орцуудаа хольсноос 30 минутын дараа арьсан дээрээ тавиад 15 минут болгоод угаа.

Хуурай арьсны эрдэстэй усны маск 

50 мл эрдэстэй усанд 2 халбага зөгийн бал хийнэ. 10 минут нүүрэндээ тавь. Хуурайшиж гандсан болон хөгширөлт эрчимтэй явагдаж байгаа арьсанд тустай.

Арьсыг залуужуулах үйлчилгээтэй эрдэстэй усны маск 

50 гр эрдэстэй усанд овъёосны гурил хийгээд ердийн температурт 3 цаг болгосны дараа 20 минут нүүрэндээ тавь. Долоо хоногт 1 удаа , сард 3 удаа тавихад үр дүн нь шууд мэдрэгдэх болно.

Хоолоо сайн зажилж идвэл таргалахгүй

Хэрэв илүүдэл жингээс салахыг хүсч байгаа бол хоолоо аль болох сайтар, удаан хугацаагаар зажилж байх хэрэгтэй гэдгийг Харбины их сургуулийн эрдэмтэд зөвлөж байна. Хэрэв сайн зажлах юм бол калорийн хэмжээ буурдаг байна. Судалгааг явуулахад 40 сайн дурынхныг оролцуулжээ.Тэд хоолоо 40 удаа зажлах ёстой болсон байна. Ийм маягаар 12 хувиар бага хоол идэж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Их зажилна гэдэг нь хүн хэтрүүлэн хоол хүнс идэхгүй, ингэснээр ходоод дүүрчихлээ гэх дохиог уураг тархинд өгөх хугацаа гарч ирдэг байна. Мөн өлсөхөд нөлөөлдөг гормон болох грелины түвшин буурна.Эрдэмтэд олж илрүүлсэн онолоо батлахын тулд 16 гуалиг болон 14 илүүдэл жинтэй хүмүүс дээр туршилт явуулжээ. Тарган болон туранхай хүмүүс хоол хүнсийг зажлахдаа нилээд ялгаатай байдгийг ч эрдэмтэд тогтоосон байна. Бялуу өгөөд хэр хэмжээтэй зажилж байгааг нь хальснаа буулгажээ. Гэтэл тарган хүмүүс түргэн идэж, бараг л зажлахгүй залгиж байсан гэнэ.Дараачийн туршилтанд сайн дурынханд мөн л бялуу өгч 40 удаа зажлахыг хүссэн байна. Тэд их зажлах тутам бага хэмжээтэй идэж байгаа нь тогтоогджээ. Мөн хоол идсэнээс хойш авсан цусны шинжилгээгээр өлсөхөд нөлөөлдөг гормоны хэмжээ бага байгааг илрүүлсэн байна.

 www.inet.mn-с

2016-10-17T22:50:10+00:00 2013 оны 03-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment