Мэдэхэд илүүдэхгүй бяцхан зөвлөгөөнүүд

Home/Зөвлөгөө/Мэдэхэд илүүдэхгүй бяцхан зөвлөгөөнүүд

Мэдэхэд илүүдэхгүй бяцхан зөвлөгөөнүүд

zurag101. Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчвал сайхан амт, өнгөтэй болно. Мөн нимбэгний шүүс нэмж дусаавал амт нь сайжирна.

2. Загасыг хэдий чинээ бага усанд чанана төдий чинээ амтлаг болно. Давстай хүйтэн усаар угаавал хурц үнэр нь арилна.

3. Загасны махыг шарахдаа шарах махаа сүүнд хэсэг байлгаад гурилд хөрвүүлж, давс болон повоор үрж шарвал амтлаг болно.

4. Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

5. Ногоог ус юм уу сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ.

6. Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн будгийг бусад ногоонд шингээхгүй байя гэвэл тусад нь самрын тосонд хутгаад үзээрэй.

7. Загасыг цэвэрлэхийн өмнө цууны уусмалаар арчаад хэдэн минут байлгавал хайрс нь хялбар хуулагдана.

8. Хөргөгчний эвгүй үнэрийг арилгая гэвэл орой унтахдаа нимгэхэн хэрчсэн хэд хэдэн зүсэм хар талхыг хөргөгчнийхөө давхар бүрт тавиад хонуулахад өглөө эвгүй үнэр нь арилсан байх болно. Туршаад үзээрэй.

2016-10-17T22:46:46+00:00 2015 оны 12-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment