Моцарелла, улаан лоольтой Шницель

//Моцарелла, улаан лоольтой Шницель

Моцарелла, улаан лоольтой Шницель

44Орц:  4 хүн

  • Моцарелла бяслаг 400 гр
  • Давс, нунтаг хар перец
  • Гурил 50 гр
  • Өндөг 2 ш
  • Овьёосны нэвс 150 гр
  • Шөл 250 мл
  • Цөцгий 125 мл
  • Улаан лооль 3 ш
  • Оливын тос 3 х/х
  • Элсэн чихэр
  • Хайлуулсан тос 80 гр
  • Базилик 1 бут
  • Цөцгийн тос 50 гр
  • Нимбэгний шүүс 2 х/х

Хийх арга:

  1. Өндгийг хагалж саванд хийнэ. Бяслагийг 1 см-ийн зузаантай том хавтгай хэрчээд дээгүүр нь давс, перец, цацаж эхлээд гурилд өнхөрүүлээд дараа нь өндгөнд дүрээд халаасан тосонд 2 талаар нь эргүүлэн тус бүр 2 минут шарна.
  2. Лоолийг шоо дөрвөлжин хэрчээд, дээгүүр нь оливын тос, давс, перец , элсэн чихэр цацаад шарах шүүгээнд хийж гриль дээр нь 5 минут жигнэнэ.
  3. Сүмс бэлтгэхдээ: Шөл болон цөцгийг нийлүүлж 2 дахин багастал нь буцалгаад базилик, цөцгийн тос, нимбэгний шүүс нэмж хийгээд нухашлаж давс, перецээр  амтална. Бяслагаар хийсэн шницелийг таваглаад улаан лооль болон бэлтгэсэн сүмсээ дагуулж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:47:54+00:00 2014 оны 12-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment