Монгол хоол

Home/Зөвлөгөө/Монгол хоол

Монгол хоол

huushurХалгайтай хуушуур

Орц :  

  • Мах
  • Гурил
  • Халгай
  • Ус
  • Давс

Хийх арга :

  1. Махаа татаж бэлтгээд махны хэмжээтэй адил хэмжээний залуу халгай хийдэг. Халгай нь ядаргаа болон ханиаданд сайн.
  2. Хуушуур хийдгийн нэгэн адил сонгиноор амтлахын сацуу халгайн дээрээ мөн адил амтлагч ногоонуудыг хийж болно.

Үхрийн давтмал мах

Түүхий 1ш өндөгийг давс, ургамлын тос, перецээр амтлан сайтар хутгана. 150 гр үхрийн зөөлөн махаа давтаад өндгөндөө дүрж нунтаг хатаамал (5гр), бяслаганд (5гр) хөрвүүлж адил хэмжээтэй холисон цөцгийн ба ургамлын тосонд шарж болгоно. Таваглахдаа хөндий гоймонгоор хачирлаад улаан лоолийн сүмс дусаана.

Мөөгний боодог

Монгол цагаан мөөгнөөс 10-12 см голчтой 2-ыг сонгон авч иш салбанг нь ухаж авна. Дараа нь нэг мөөгний хүрээ ирмэгт хоног гаргаж нөгөө мөөгний хүрээ ирмэгт шүд үүсгэж, тэдгээрийн салбангүй хонхорт өрөм хийж чихэж дүүргэн мөөгнийхөө хоног шүдийг тааруулан нэгэн цул биет болгон саванд хийнэ. Үүнийгээ хөх хомоолын нураманд хийж булаад 20-30 минутын дараа гаргахад жигд улаан ягаан өнгөтэй өвөрмөц сайхан үнэр амттай боодог бэлэн болно.

2016-10-17T22:47:28+00:00 2015 оны 03-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment