Монголчуудын 4 улиралын хүнсний хэрэглээ

Home/Зөвлөгөө/Монголчуудын 4 улиралын хүнсний хэрэглээ

Монголчуудын 4 улиралын хүнсний хэрэглээ

i_love_mongolia__by_aqua_popМонголчууд хvнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард тvмэн. Жилийн улирал, єдрийн цаг, тухайн хvний хvйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа тєрєл зvйл, тэдгээрийн хэмжээг тохируулсаар иржээ.

Євєл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээг ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хєц будаа зэрэг цагаан, ногоон олон тєрлийн идээтэй хослуулан чанар, шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодид шимэгдэх зохилдлогоог нь тохируулан хэрэглэсээр иржээ.Тухайлбал, vхрийн махны шим, илч тэжээл адил, хадгалахад чанар нь гvйцэд боловсордог учир хавар цагт, адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хvйтний vед, хонины мах шим тэжээл, илч чанар жигд тул намрын адаг, євлийн эхэн, адаг саруудад тvлхvv хэрэглэдэг байна.

Хаврын эхэн, дунд cap болон зуны улиралд ямааны мах, шєлєєр єндєр настан бага балчир хvvхэд, жирэмсэн ба хєхvvл эх, архаг хууч євчтэй хvмvvсийг сувилдаг. Учир нь ямаа хонин сvргийн тvрvvнд явж, ногоо, цэцгийг сорчлон идэж, хад, асга, эрэг, ганга зэрэг саадыг бусад малаас хялбар туулж, бэлчээрийг маш сайн ашигладаг тул сvv, мах нь сувилал эмчилгээний шинж чанартай байдаг аж. Монголчууд ямааны махыг сэрvvн чанартай гэж vздэг учир дулааны улиралд, эсвэл євєл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр ирсэн байна.

Зун сvv, цагаан идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, айраг, аарц, ааруул, єрєм, зєєхий, хоормог, цийдмээр хооллож, ундаална. Гэхдээ арвай, буудай зэрэгтэй хослуулдаг. Цагаан идээний энэхvv дэглэм нь зуны улирлын турш vргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрvvлэн хооллох аваас бие махбодид инерги хэрэгцээнээс илvvгээр хуримтлагдаж, ямар нэгэн євчин эмгэг олох шалтгаан болдог байна.

Намар болж vрт болон vндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснvvд тухайлбал, гузээлзгэнэ, нэрс, хад, vхрийн нvд, тошлой, бєєрєлзгєнє, мєєг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч гvйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хvнсэндээ тогтмол хэрэглэх нь эрvvл мэндэд онцгой ач тустай юм байна.

 эмч.мн-с

2016-10-17T22:50:04+00:00 2013 оны 04-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment