Монголчуудын цай, идээ барих ёсон

Home/Зөвлөгөө/Монголчуудын цай, идээ барих ёсон

Монголчуудын цай, идээ барих ёсон

idee_undaaМонголчуудын хувьд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн болохоор сүү цагаан идээг хамгийн хүндтэй гэж үздэг. Өнөө үед ч энэ уламжлал хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд энэ насны амьдралын хамгийн дурсгалт үйл явдал тухайлбал хурим найр, хүүхдийн сэвлэг үргээх, цагаан сар тэмдэглэх зэргээс тодорхой харагдана. Хамгийн хүндтэй дайллага бол тухайн зочинд зориулан бэлтгэсэн гарын хоол цай байдаг. Сэтгэл шингээж зүтгэл гаргаж хийсэн хоол, цайгаа гараа гаргаж хийсэн гэж ярьдаг.

Ямар ч танихгүй айлд орсон цай аялгалах бөгөөд хэрвээ зочин гийчин урьсан бол хамгийн амттай сайн зүйлээр ширээ засдаг. Иймээс ард түмний дунд дэлгэрсэн сургаал үгийн далайд “Идээний сайныг нөхөртөө, эдийн сайхныг өөртөө гэх юм уу амттаныг нөхөртөө, өнгөтнийг өөртөө” гэсэн сургаал үеэс үед уламжлагдан ирсэн билээ.

Монголчууд зочин гийчнээ тосож угтан Та морилно уу, Тавтай морилно уу гэх зэргээр гэртээ урьж оруулна. Монгол гэрийн баруун хойд тал бол ихэвчлэн зочны суудал бөгөөд тусгайлан бэлтгэсэн олбог, орчин үед сандал тавьж суулгадаг.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ямар ч өндөр албан тушаал, хэргэм цолтой байсан эрэгтэйчүүдийн дээд талд төдийлөн суудаггүй голдуу гэрийн зүүн талаар суух нь монгол ёсонд нийцнэ. Зочиндоо хамгийн түрүүнд цай аягалах бөгөөд ихэвчлэн дунд гарын гэж нэрлэдэг дунд шаазангийн хэмжээтэй аяганд цайгаа хэт дүүрэн биш бас дундуур ч биш хийж барина. Аяганы амсарт хуруугаа хүргэхгүй байх нь чухал. Айл саахалтын буюу ойр дотно нөхдөө урьж байна гэхийн оронд “та нар манайд ирж цай уу” гэж хэлүүлдэг бөгөөд үүнийг сонсогч тал урилга гэж хүлээн авна. Мөн шинэ уран бүтээлийн, хуримийн цайллаганд “Морилон ирнэ үү” гэсэн заллага сүүлийн үед нэлээд элбэгшсэн нь хэтэрхий сүр дуулиантай байхаас болгоомжилсон даруу хэлбэр юм. Цайлах, дайлах журам дэглэм ч нарийн ёс заншилтай.

Эрхэм хүндтэй зочинд цай барихдаа:

                        Эрт үеэс эхтэй

                        Эцэг өвгөдөөс журамтай

                        Эрхэм ёсыг сахиж

                        Идээ, идээний дээж

                        Ирэх гийчний угтуул

                        Цаглашгүй хүндтэй идээ

                        Цай нэртэй үүнийг

                        Зочин тандаа барья

                        Зооглож айлдана уу” гэдэг ерөөл хэлдэг.

Дараа нь тавагтай идээ тавих бөгөөд хөдөө орон нутагт цагаан идээ, боов боорцог, төв суурин газарт голдуу чихэр, жимс  тавагладаг болжээ. Идээгээ зочинд амсуулсны дараа айраг цагаа амсуулна. Энд нэг зүйлийг онцлон сануулахад монгол ёсонд хоол өгөхөөс өмнө архи аягалдаггүй байсан нь нэгнийхээ эрүүл мэндэд анхаарч бас эрт согтохоос сэрэмжилснийх биз ээ.

2016-10-17T22:48:58+00:00 2014 оны 01-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment