Монголчуудын ууц тавих ёсон

//Монголчуудын ууц тавих ёсон

Монголчуудын ууц тавих ёсон

ууцТаван хошуу малын мах, тэр дундаа хонины мах эрvvл мэнд талаасаа ч гайхалтай идээ. Эх хvн тєрєхєд заавал хонь гаргадаг байсан. Эхэлж хааг нь эвдэж, булчирхайг нь аваад, цоолоод тvvгээр нь хvй цєглvvлдэг ёстой байсан. “Хахаж цэцсан ч хааны булчирхайг бvv хая. Гуйлгачин болсон ч гуяны булчирхайг бvv ид” гэдэг. Хонины махны тэргvvн маханд хvзvv, цээжний мах ордог. Амаржсан эхэд хvзvvний махаар шөл хийдэг биз дээ. Хvзvv, богт чємєг, шаант чємєг гурвын мах тусгай, онцгой мах гэгддэг. Хvзvvний махыг дагуулж хэрчдэггvй, дандаа хєндлєн огтолдог. Шаант, богт чємгийг ч гэсэн тэр.

Монголчуудын бvхэл махан зоогийг зум, их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед Монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мєчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бvтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есєн хєндлєнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хєндєж галдаа єргєдєг. Дараа нь бурхандаа єргєєд гэрт байгаа хvмvvстээ тарааж єгнє. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гарараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зєвхєн гэрийн эзэн буву хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зєвхєн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.

dfsdУуц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерєєс ганц мах хvнд єгдєггvй. Иймээс ууцан дээр дєрвєн єндєр хєвиргыг зvсэж єєд єєдєєс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нєгєє талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.
Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд єгєх ёсны дагуу тавих бєгєєд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нєгєє талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бєгєєд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулав. Дэд хvндэтгэлд євчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл євчvvгээр дайлах ёстой. Євчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

хоол.мн-с

2016-10-17T22:48:55+00:00 2014 оны 01-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment