Молтогчин туулайн мах

Home/Зөвлөгөө/Молтогчин туулайн мах

Молтогчин туулайн мах

rabbitТуулайн аль ч үүлдэр нь уураг ихтэй сувилалын чанартай мах өгнө. Мах нь цайвар ягаан өнгөтэй, хүний биед амархан шингэдэг, шүүслэг, зөөлөн, амт, химийн найрлага, илчлэг чанараараа тахианыхтай ойролцоо, уураг ихтэй цагаан маханд тооцогддог туулай махыг хүүхэд, хөгшид, ходоод, элэг, зүрх судасны өвчтэй хүмүүсийн сувилалын хоолонд өргөн хэрэглэнэ.

Судлаачдын тогтоосноор молтогчин туулайн махны уураг 20.2-20.9, өөх тос 8-18.8%, 1кг мах нь 1600-2581 ккалори илчит чанартай байжээ. Харин зэрлэг туулайн маханд уураг 23.3%, өөх тос 1.1% байдаг нь тодорхойлогджээ. Молтогчин туулайн махны уураг хүний бие махбодид 90% шингэдэг байхад үхрийнх 60% байна. Өөх тос нь амархан хайлж биед бүрэн шингэдэг. Судасны хана хатууруулдаг бодис холестрины найрлагаар тахианыхаас 2.7, үхрийнхээс 2.4 дахин бага байдаг учир молтогчин туулайн мах нь эмчилгээний ач холбогдолтой.

Махны гарц үүлдэр, нас, хүйс, тэжээлийн онцлогоос болж харилцан адилгүй байна. Тухайлбал, мах арьсны чиглэлийн зарим үүлдрийн 3 сарын настай туулайн гулуузны жин 780-800гр, 4 сартайнх 1220-1260гр, 6 сартайд 1730-1750гр, нас гүйцсэнийх 2200-2500гр байна.

2016-10-17T22:50:20+00:00 2013 оны 02-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment