Мойл

Мойл

sdaaaМанай оронд түгээмэл ургадаг нэгэн зүйл жимсгэнэ. Мойл нь 4-7 м өндөр ургадаг монос модны хар өнгөтэй жимс бөгөөд 6 дугаар сарын эхээр монос цэцэглэж  8-р сарын сүүлч 9-р сарын эхний хагаст жимс нь боловсорч гүйцнэ. Монос голын хөндий, гол горхины эрэг дагуу бургасан шугуйтай холилдож, чийгтэй сүүдэр газар ургана. Мойл жимс нь чихэр аргаах бодис, нимбэгийн хүчил, С витамин ихтэй учир хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглагдана. Мойл жимсийг машиндан нунтаглаж цөцгийтэй хольж хутгаад хүнсэнд хэрэглэх явдал Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймагт ихээхэн дэлгэрсэн байдаг

Өл  шим, ашиг  тус

Найрлагандаа нүүрс ус, алим, нимбэгний хүчил, эфирийн тос, төмөр, манган, цайр, зэс, магний кобальт агуулна. Мойлд идээлэгч бодис харьцангуй их агуулагддаг учир түүнийг туулгалтын эсрэг болон ходоод гэдэсний хямралыг илааршуулахад  ашиглана.

Хоолны зориулалт:

Мойлыг шинээр нь буюу хатаасан байдлаар хүнсэнд хэрэглэнэ.

Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл:

Аргаах бодис, флавоноид, антоциан, сахар фруктоз, глюкоз, сахароз, пектин, алим ба нимбэгний хүчил, синилийн хүчил, витамин С, каротин, эфирийн тос агуулагдана.

Фармакологийн үйлдэл:

Аргаах, үрэвсэл намдаах, суулга тогтоох, нян мөөгөнцрийн өсөлт хөгжилтийг хориглох үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: 

Ходоод гэдэс эвгүйцэн суулгахад хэрэглэнэ.

Бэлтгэх арга:

Хоолны нэг халбага хатсан мойлыг 200 мл буцламгай халуун усанд хийж  таглан 20 минут маш зөөлөн буцалгаж хөргөөд шүүнэ. 200 мл болтол буцалгаж хөргөсөн ус нэмнэ.

Хэрэглэх арга:

100 мл-ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

2016-10-17T22:47:13+00:00 2015 оны 06-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment