Мойл жимс

Home/Зөвлөгөө/Мойл жимс

Мойл жимс

Ягаан цэцэгний бүлгийн бутлаг, модны хар хөх өнгийн исгэлэн амттай, ашигтай жимс юм.

Найрлагадаа:

Нүүрс ус 5% хүртэл, алим ба нимбэгний хүчил, эфирийн тос, биологийн идэвхит бодисоос төмөр, манган, цайр, зэс, магни, кобальт агуулна.

Мойл нь идээлэгч бодис ихээр агуулснаар эгшээх үйлчилгээтэй байх бөгөөд тэрээр хар нэрснээс илүү ходоод гэдэс эвгүйцэх, хямрахыг эмчлэх ба туулгалтын эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ. Мойлыг шинэхэнээр нь эсвэл хатаасан байдлаар төрөл бүрийн амттан бэлтгэж хэрэглэдэг.

Мойлоор сэрүүцүүлэх ундаа, согтууруулах төрлийн дарс бэлтгэнэ. Мойлны шүүс хүнсний зориулалтын будагч болдог. Мойлыг ихэнхдээ барьцалдуулагч хэлбэрээр ашигладаг. Мойлны ясыг буталж хатаагаад гурил гаргаж төрөл бүрийн нарийн боовны, чихрийн хачир болгон чихрийн үйлдвэрт ашигладаг.

Альпийн нуруунаас олдсон чулуун зэвсгийн үеийн археологийн олдвороос мойлны яс олдсон нь түүнийг маш эртнээс ашиглаж, байсныг гэрчилнэ. Мойл нь Монгол, Орос улсын Урал, Сибирь, Алс Дорнодын нутагт түгээмэл ургадаг жимс юм.

2016-10-17T22:50:53+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment