Мини Кальцоне /Calzone/

//Мини Кальцоне /Calzone/

Мини Кальцоне /Calzone/

calzoneОрц: 4 хүн

o   Зуурмаг 1 порц

o   Давсалсан гахайн өөх /Сало/ 250 гр

o   Сонгино 150 гр

o   Даршилсан өргөст хэмх 150 гр

o   Моццарела бяслаг 100 гр

o   Өндөгний шар 1 ш

o   Оливын тос, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Зуурмаг /үндсэн жорын дагуу бэлтгэнэ/-ийг нимгэн элдээд  10*10 см-н хэмжээтэй квадрат хэлбэртэй байхаар хэрчинэ. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаагаад тэвшинд зориулалтын цаас дэвсэнэ.
  2. Сонгиныг хальслаад жижиглэн хэрчинэ. Салог урт нарийхан хэрчиж хэдэн ширхэгийг цааш тусад нь авч тавина. Үлдсэн салог шоо хэлбэртэй хэрчинэ.
  3. Өргөст хэмхийг нимгэн хэрчээд саванд хийж дээгүүр нь перец цацна. Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаад, шоо хэлбэртэй хэрчсэн зуурмаг бүрт түрхээд дээгүүр нь бяслаг цацна.
  4. Зуурмагны гадаад ирмэгт дахин өндөгний цагаан түрхээд амсарыг нь нийлүүлж сэрээгээр дарж битүүлнэ. Кальцоне битүү пиццаг тэвшинд тавьж гадаргууд нь оливын тос түрхээд дээгүүр нь сало өөхнөөс хэд хэдийг тавьж бага зэрэг шигтгээд ойролцоогоор 20 минут жигнэнэ.

 

2016-10-17T22:48:22+00:00 2014 оны 06-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment