Skip to content
Миний найзууд Пицца
Орц: 2 хүн
- Салями хиам 30 гр
- Пиццаны зуурмаг 1 порц
- Пиццаны соус
- Пеперон 1 ш
- Пицца амтлагч, давс
- Моццарелла бяслаг 50 гр
- Гахайн мах 35 гр
- Цагаан дарсны уксус 1 ц/х
Хийх арга:
- Бяслаг, гахайн мах, хиамыг маш нимгэн хэрчээд, чинжүүг жижиглэж хэрчинэ. Шарах шүүгээг 300 хэм хүртэл халаана.
- Зуурмагийг дугуйлж элдээд, сүмсээ түрхэж хэрчсэн орцуудаа тараан тавьж, дээгүүр нь чинжүү цацаж өгнө. Шарах шүүгээнд пиццагаа хийгээд 3 минут жигнэж эргүүлж тавиад, үргэлжлүүлэн гүйцэд болтол нь жигнэнэ.
- Сонгиныг нимгэн цагариг хэлбэртэй хэрчээд, дээгүүр нь давс, уксус цацаж амтлаад бэлэн болсон пиццан дээгүүрээ цацаж тавина. Пиццаг базиликын навчаар чимэглээд, шууд ширээнд өгнө.
Leave A Comment