Медальон /Medallion/

Home/Зөвлөгөө/Медальон /Medallion/

Медальон /Medallion/

medallionОрц: 4 хүн

  • Үхрийн 4 хавтгай мах
  • Шалфея навч 12
  • Хайлуулсан тос 3 хоолны халбага
  • Хиам 4 хэрчим
  • Шар ногоон  фасоль тус бүр 100 гр
  • Лийр 2
  • Горчица 1 ц/х
  • Уксус 4 х/х
  • Оливийн тос 2 х/х
  • Давс
  • Салатны навч  100гр
  • Нунтаг хар перец

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 100 хэм халаана. Махаа угаагаад хатаана. Шалфея  навчийг усанд дэвтээгээд шүүж авна. Мах бүрийг 3 шалфея навчаар ороогоод утсаар орооно. Шарах шүүгээний тавиурт хайлуулсан тосоо хийгээд, махаа тавиад, гриль галаар тал  бүрийг  2 минут шарна. Махыг гаргаад мөнгөн цаасанд боож 20 мин шарах шүүгээнд тавина.
  2. Фасолийг давстай усанд 12 минут чанана. Дараа нь усыг зайлаад усыг шүүнэ. Салатны навчийг угааж хатааж бэлдэнэ. Лийрийг угааж, голын үрийг авч, томхон хэрчим болгон хуваана. 2  хоолны халбага усан дээр горчиц, уксус, оливийн тос хийгээд хутгана. Давсалж перецлээд салатны ногоонуудтайгаа холино.
  3. Бэлэн болсон медальоныг мөнгөн цааснаас нь гаргаж,давс перец цацаж ногооны салатын хамт өгнө.

100 шилдэг  хоолны жор-с

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment