Маш хортой өөх тос

Home/Зөвлөгөө/Маш хортой өөх тос

Маш хортой өөх тос

margarinЭнэ бол маргарин зэрэгт агуулагддаг тоснууд. Үүнийг транс- жир гэж нэрлэдэг. Энэ төрлийн тос нь бодисын солилцоонд ордоггүй. Судасыг бөглөж аюулт өвчнөөр өвчлөх эрсдлийг бий болгодог. Тухайлбал зүрхэнд нөлөөлж өвчин үүсгэдэг.

Бид транс жир буюу энэ төрлийн хортой тостой хаана таарч болох вэ.  Энэ төрлийн тос нь зөвхөн маргаринд биш маргарин найрлаганд нь ордог хүнсний бусад бүтээгдэхүүнд нуугдаж байдаг. Маргариныг элдэв төрлийн жигнэмэг, нарийн боов, хямдхан шоколад, чихэр гэх мэтээр олон төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнд ашигладаг. Мөн маргарин сливочное масло буюу цөцгийн тос гэсэн нэрийн дор нуугдаж байх нь ч бий. Үүнийг дэлгүүрийн лангуун дээрхи ижил нэр төрлийн ч хямд үнээрээ ялгарах тосноос харж болно. Тиймээс худалдан авалт хийхийнхээ өмнө авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг сайтар хараарай.

Хэрвээ тухайн бүтээгдэхүүнд транс жир буюу хортой тос байвал орос хүнсний бүтээгдэхүүн дээр частично гидрогенизированный, гидрогенизированный, комбинированный жир, кулинарный жир, жир фритюрный, маргарин зэргээр бичсэн байдгийг тогтоогоод аваарай. Тиймээс ийм орц найрлагатай бүтээгдэхүүнийг буцаагаад лангуун дээр нь тавьсан нь дээр гэж зөвлөе.

Эүүл амьдрах жор №20 /2014/

2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 07-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment