Мах ногооны хэрэглээ

Home/Зөвлөгөө/Мах ногооны хэрэглээ

Мах ногооны хэрэглээ

456Мах идэхдээ 7 хоногт 700 гр/хүнд гэсэн зарчмыг баримтлавал яг норм гэж Хорт Хавдар Судлалын Олон Улсын төвийн илтгэлд гарчээ. Жишээ нь нэг өдөр нь мах ихтэй хоол идсэн бол маргааш нь тахианы махтай хоол идэх, дараа нь хонины махтай хоол идэх өдөр байхад нөгөөдөр нь загас, гэх мэт хуваарилж байвал биед нэн сайн юм байна. Мөн мах идэхдээ гол анхаарах зүйл нь өөхтэй хэсгийг хэрэглэхгүй байх нь зүйтэй гэжээ.

Төмс, манжин, лууван, хүрэн манжинг хальстай нь чанаж болговол аминдэмээ алдах нь бага байдаг. Ер нь хүнсний ногооны чанарыг алдагдуулахгүйгээр түргэн болгох хамгийн сайн арга бол ууранд жигнэх, тагтай саванд зөөлөн галаар чанах юм. Ногоог ялз болгохгүй байх хэрэгтэй.

Төмс, лууван, хүрэн ба шар манжинг чанах шингэн нь ногооноос дээш 1 см бүрхэж байхаар бодож саваа сонгоно. Ногооны шанцайг урьдчилан чанаад хөргөөсөн ногоогоор бэлтгэнэ. Түүнчлэн шанцайг найруулах, амт оруулах зүйлсийг урьдчилан хөргөөсөн байх шаардлагатай.

Хүнсний бүтээгдэхүүний худалдах, хадгалах болон тээвэрлэлтийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын дэлгүүр, лангуунаас бүтээгдэхүүнийг худалдан авах, өндөг, майонез, бялуу, кремтэй түргэн гэмтдэг бүтээгдэхүүнийг аль болох хөргөх төхөөрөмжтэй газраас худалдан авах, лаазалсан хүнсний зүйлийг сонгохдоо лааз, сав нь хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдан авахгүй байхыг зөвлөе.

 

2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment