Махыг хүйтэн нөхцөлд хадгалах арга

//Махыг хүйтэн нөхцөлд хадгалах арга

Махыг хүйтэн нөхцөлд хадгалах арга

Хүйтний нөлөөнд махыг хадгалах, хөргөөх, хөлдөөх нь орчин үед хэрэглэж байгаа нилээд, түгээмэл аргын нэг мөн. Хөргөж хөлдөөсөн махыг тээвэрлэх хадгалах явцад түүний шимт чанар сайн хэвээр хэрэглэчдийн гар  хүрэх боломжтой юм.

Хүйтний нөлөөнд махны эд эсийн доторхи физик, хими, биохимийн процесс зогсонги байдалд орж, нянгийн эсийн бодисын солилцоо хямралд нэрвэгдэнэ. Энэ бүхний дүнд нянгийн зарим нь устаж байхад, зарим хэсэг нь хортой нөлөө үзүүлэх чадвар нь  түр хугацаанд сааталд орж, махны эд эсийг гэмтээх чадалгүй болдог байна.

Гэсэн ч хүйтний нөлөөнд дасал болж, амьдрах чадвартай үлддэг микробууд (хуяг үүсгэгчид, хор ялгаруулагчид) байдгийг мартаж болохгүй. Тухайлбал: өвчтэй малын махыг хүйтний нөлөөнд байлгасан ч зарим нян эмгэг төрүүлэгчид үлддэг байна.

Мах хөргөх хөлдөөх хүйтэн орчинг бий болгох олон арга бий. Эдгээрээс хамгийн энгийн, хямд нь мөс ашиглаж мөсөн зоорь төхөөрөмжлөх явдал юм. Зоорийг байгуулахад хөвд, үрдэс, сүрэл зэрэг дулаан нэвтрэхгүй материал ашиглах бөгөөд хамгийн чухал нь агаарын солилцоог анхаарч, хэт чийглэг байхаас болгоомжлох нь зүйтэй юм.

Хүйтэн агаар хүнд учир доороос, халуун нь хөнгөн учир дээрээс солилцох боломжтой урсгал байдгийг анхаарна.

Мах махан бүтээгдэхүүнийг хөргөж хөлдөөхөд байгалийн хүйтэн нөхцлийг нь ашиглах хамгийн энгийн бөгөөд хямд арга юм. Эрс тэс уур амьсгалтай, өвөл нь хүйтэн байдаг нь Монгол орны хувьд энэ арга их тохиромжтой байдаг.

2016-10-17T22:50:59+00:00 2012 оны 09-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment