Махны шүүслэг чанарыг тодорхойлох

//Махны шүүслэг чанарыг тодорхойлох

Махны шүүслэг чанарыг тодорхойлох

Энэ нь махны тэжээлийн чанар, технологийн болон ариун цэвэр, эрүүл ахуйн иж бүрэн үзүүлэлтээр тодорхойлогдоно. Энэ үзүүлэлт махны зөөлөн чанар, шүүслэг байдлаас хамаарч, чанаж хоол хийсний дараа тодорхой мэдэгдэнэ.

Мах махан бүтээгдэхүүний таваарын чанарт нөлөөлөх хүчин зүйлийг дор дурьдах байдлаар ангилж болно.

Чанарыг тодорхойлох:

Түүнийг борлуулах таатай нөхцлийг бүрдүүлэх шинжүүд, хэрэглэгчдийн нэн түрүүнд анхааран үздэг үзүүлэлт болох гулуузны махны гадаад өнгө үзэмж, төхөөрсөн байдал, хэсэглэсэн махны жин, савлалт ихээхэн нөлөөтэй. Махны чанарын үндсэн үзүүлэлтийн нэг нь махны найрлага дахь ус бусад бодисын харьцаатай холбоотой бөгөөд чанасан махыг зажлах явцад сайн мэдрэгдэнэ. Махны ус чийг агуулах чанар нь тухайн бүтээгдэхүүний нэгж жинд ногдох ус чийгийн хэмжээ юм.

Ус шингээх чадвар:

Түүний чанарын чухал үзүүлэлт бөгөөд мах махан бүтээгдэхүүний шингээж авсан ус чийгийн хэмжээг түүний жинд харьцуулсан хувиар илэрхийлэгдэнэ.

Нядалсны дараах нөлөө:

Махны загсаж боловсорсон байдал, буруу хадгалснаас махны гэмтэл үүсэх, өөхний хуршилт, мах нэхших, салсжих, ялзрах, хөгцрөхөөс болж өнгө, үнэр, амтын өөрчлөлт гарна. Шарсан махны шүүслэг байдалд булчингийн ширхгүүдийн завсрын өөх тосны хэмжээ буюу махны алагласан байдал нөлөөлнө.  Иймд тарган, өөх мах булчин алагласан байвал илүү амттай шүүслэг байна.

Махны гол үндсэн хэсэг нь амт, шүүс ялгаруулах чанарыг хадгалагч хандлаг бодисууд нь бие гүйцсэн малын маханд их байдаг. Махны хатуу, зөөлөн байх нь шүүстэйгээ холбоотой. Хичнээн шүүслэг байх тусам мах төдий чинээ зөөлөн байдаг. Өсвөрийн бага малын мах зөөлөн бөгөөд тахиа, туулай болон хурга, ишигний мах хамгийн зөөлөн, холбогч эд багатай байдаг тул эмчилгээний чухал ач холбогдолтой.

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment