Махгүй хоол ч гэсэн сайхан амттайгаас гадна өег, эрүүл мэндэд тустай байж болно. Шош, төмс, будаа зэрэг хүнс нь тэжээллэг чанараараа юунаас ч дутахгүй. Төрөл бүрийн хүнсний ногоо нь хоолыг амттай болгож чадна.
Орц:
Гоймон         350г
Хаш               1ш
Мөөг              250г
Сармис         3 хумс
Улаан лоолийн паста     350г
Ус                  500 мл
Давс, Перец, Оливийн тос
Хийх арга: Хашаа том дөрвөлжин хэрчээд давс цацаад 20-30 минут байлгаж байгаад илүүдэл усыг нь шүүж авна. Усаар угааж цаасан алчууранд усыг шингээж аваарай. Томхон хайруулын таваг халааж, нэг хумс сармисаа жижиглэн хаштайгаа цуг шарна. Давсалж 3-5 минут шараарай. Хэрчсэн мөөгөө нэмж 2 минут орчим шараад өөр саванд юүлээд таглаж орхино. Хаш шарсан хайруулын тавгандаа ус хийж гоймонгоо нэмж дээрээс нь улаан лоолийн паста, үлдсэн сармисаа хийнэ. Давс, перецээр амталж чанана. Гоймонгоо уснаас шүүн авч таваглаад дээрээс нь шарсан мөөг, хашаа хийж ногоон навчит ногоогоор чимэглэн иднэ.