Орц:
- Бяслаг 150 гр
- Цардуул 1/3 аяга
- Нунтаг задь
- Нунтаг хар перец
- Үхрийн нурууны мах 300 гр /нимгэн зүсч бэлдэнэ/
- Төмс 1 ш /
Амтлагчинд:
- Кетчуп 3 х/х
- Цуу 2х/х
- Сахар 1х/х
- Улаан перецний тос 1х/х
- Сахарын сироп 1 х/х
Хийх арга:
- Үхрийн махан дээрээ нунтаг хар перец болон нунтаг задиа цацаж доор нь цардуулаа цацна. Төмсөө хуруу хэрийн бүдүүнтэй хэрчээд буцалж байгаа усанд болгож бэлдэнэ.
- Махан дээрээ бяслагаа тавиад дээр нь төмсөө тавиад махаараа ороож чигчлүүрээр тогтоож бага зэрэг тостой хайруулын тавганд хийж болгоно.
- Амтлагчаа буцалгаад болгосон үхрийн махан ороомгоо хийж битүү жигнэнэ.
Үхрийн махан хоолны нууц жорууд
Leave A Comment