Мангоны сүмстэй тахианы мах

//Мангоны сүмстэй тахианы мах

Мангоны сүмстэй тахианы мах

Chargrilled-Chicken-with-Fresh-Mango-SalsaОрц : /4 порц/

  • Тахианы өвчүү мах 450 гр
  • Лууван 1 ш
  • Хөлдөөсөн ногоон вандуй 350 гр
  • Ургамлын тос 2 х/х
  • Манго 1 ш
  • 3 өнгийн амтат чинжүү тус бүр 1 ш

Хийх арга :

  1. Хальсалж цэвэрлээд цагираг хэлбэртэй хэрчсэн лууванг вандуйны хамт давстай буцалж буй усанд хийж чанаад шүүж авна.
  2. Тахианы махыг халаасан тосонд гүйцэд болтол нь шарж болгоод давс, перецээр амтална.
  3. Мангог цэвэрлээд ясыг нь салгаж, зөөлөн эдийг нухашлаж нухаш бэлтгэнэ. Чинжүүг цэвэрлээд жижиглэн хэрчиж мангоны нухаш дээр нэмж хутгана.
  4. Бэлэн болсон тахианы махыг таваглаад хажууд нь лууван, вандуй болон мангоны сүмстэй чинжүү тавьж ширээнд өгнө.

 

 

 

2016-10-17T22:48:08+00:00 2014 оны 10-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment