Майонез

Home/Зөвлөгөө/Майонез

Майонез

Ургамлын тосыг эмульсжүүлэгч, амт оруулагч нэмэлт зүйлстэй хольцолдуулан гарган авсан өтгөн цөцгийтэй төсөөтэй бүтээгдэхүүнийг майонез гэнэ.

Найрлагандаа:

Уураг, өөх-тос, нүүрс-ус, эрдэс давс зэрэг бодисууд агуулагдана. Мөн амт оруулагч бодисууд оролцох тул эдгээр нь хооллох сонирхлыг сэргээж, амт оруулж, шингэцийг сайжруулна. Майонез бэлтгэх түүхий эд нь ургамлын тос, ус, хуурай өндөг, тослоггүй хуурай сүү, нунтаг гич, давс, сахар, 80%-ийн концентрацтай цууны хүчил, бикарбинат натри болно.

Гаргах авах арга:

Ургамлын тос бэлтгэх, зутан бэлтгэх, эмульс гарган авах, боловсруулж савлах гэсэн дэс дарааллаас бүрдэнэ. Бэлдмэл дээр тодорхой үнэр, амт бүрэлдүүлэхийн тулд нунтаг гич, цуу зэрэг зүйлийг нэмнэ.

Цуу нь нөөшлөх, амархан муудуулахгүй байлгах үүргийг давхар гүйцэтгэж бичил биетний үржил зогсоодог учраас халаах ариутгал хийх шаардлагагүй гэж үздэг.

Майноезийн хадгалах хугацаа нь орчны хэмээс онцгой хамаардаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн дээрхи бичигдсэн хугацаанаас илүүтэйгээр тохиромжтой нөхцөлд хадгалах хэрэгтэй.

2016-10-17T22:50:58+00:00 2012 оны 09-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment