Орц: 4 хүн
- Үхрийн мах 600 гр
- Сонгино 300 гр
- Сармис 2 хумс
- Шар тос 30 гр
- Нунтаг карри 2 ц/х
- Үхрийн махан шөл 400 мл
- Давс, нунтаг хар перец
Хийх арга:
- Угааж арчсаны дараа махыг томхон хэрчинэ. Сонгино, сармисыг арилгаад татна. Хайруулын тавганд шар тос халааж махыг их галаар боролтол шарна.
- Махан дээрээ сонгино, сармис хийгээд 3 минут хутгаж хуурна. Давс, перец, корица, кардамон нэмж хутгана. Дээр нь шөл хийгээд зөөлөн галаар 1 цаг чанана.
- Лууванг гэсгээнэ. Саванд хоолны халбага цөцгийн тос халааж лууванг 3-4 минут хуурна. Луувангаа махан дээрээ хийж хутгана. Үргэлжлүүлэн 30 минут хагас таглаатай жигнэнэ.
- Төмсийг цэвэрлэж угаана. Том биш хэрчээд давстай буцалсан усанд төмсөө 30 минут чанана. Усыг асгаж сэрээгээр бага зэрэг няцална. Дээрээс нь халуун сүү хийж хутгана. 1 халбага цөцгийн тос, давс, перец, задь нэмээд холигчоор нухаш болтол нь хутгана.
- Яншуйг усаар зайлж сэгсрээд жижиглэн хэрчинэ. Өөрт тааруулан амтлагч нэмж хутгаснаар рагу бэлэн болно. Таваглахдаа хачирт нь нухсан төмс тавьж дээгүүр нь яншуй цацаарай.
ТВ7ХОНОГ №16 /2013/
Leave A Comment