Орц :
- Лууван 350 гр
- Хүүхдийн будаа 60 гр
- Сүү 1 х/х
- Өндөг 1 ш
- Талхны хатаамал 1 ш,
- Давс
Хийх арга :
- Сонгож авсан луувангаа сайтар угааж цэвэрлээд, бага зэрэг усанд хийж бүрэн гүйцэд болтол нь зөөлөн гал дээр чанаж болгоод хөргөсний дараа машиндана.
- Машиндсан лууван дээрээ өндөг, хүүхдийн будаа, сүү хийгээд сайтар хольж хутгаад хэсэг хугацаанд тавьж амраагаад шанз бэлэн болно.
- Урьдчилж амраасан шанзнаасаа нэг бүтээгдэхүүнд зориулж хувилж аваад талхны нунтаг хатаамлаар бүрж цөцгийн тосонд хоёр талаас шарж болгоно.
- Бэлэн болсон луувангийн котлетоо жимсний чанамал болон зөөхий, самартай хэрэглэнэ.
Ашигтай зөвлөгөө III – Г.Адьяа, Н.Оюундарь, С.Үржин, С.Сэржмаа УБ, 2009
Leave A Comment