Лийртэй мах

Home/Зөвлөгөө/Лийртэй мах

Лийртэй мах

pear1Орц:  4 хүн

  • Үхрийн зөөлөн мах 1,5 кг
  • Лийр 6 ш
  • Нимбэг 1 ш
  • Сонгино 2 ш
  • Шар айраг 2 л
  • Зөгийн бал 2 х/х
  • Гурил 4 х/х
  • Ургамлын тос 4 х/х
  • Давс, нунтаг хар перец
  • Нунтаг паприка
  • Зелень 1 багц

Хийх арга:

  1. Нимбэгний шүүсийг нь шахаж авна. Лийрээ хальслаад 4 хуваана. Голын үртэй хэсгийг авч хаяна. Буцалсан усанд нимбэгний шүүсийн хамт 3 минут байлгана. Мөн сонгиноо жижиглэж хэрчинэ.
  2. Махаа томхон хэсэг болгож хэрчээд давс, перец, паприкаа цацаад гуриланд өнхрүүлнэ. Хайруулын тавганд ургамлын тосоо сайн халаагаад махаа шаргал болтол сайтар шарна.
  3. Дээрээс нь сонгиноо нэмээд хөнгөн шарна. Мөн зөгийн бал, шар айрагаа дээрээс нь хийж 1 цаг жигнэнэ.
  4. Дараа нь лийрээ нэмж хийгээд зөөлөн гал дээр 30 минут таглан болгоно. Таваглахдаа зелень цацаж өгөх ба хачирт будаа өгч болно.

100 шилдэг хоолны жор-с

 

2016-10-17T22:48:59+00:00 2014 оны 01-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment