Орц:
- Лийр 1 кг
Уусмалд:
- Ус 1 литр
- Сахар 350 гр
- Лимоны хүчил 10 гр
- Гарц 2 шил /720гр/
Хийх арга:
- Жимс ямар нэгэн гэмтэлгүй, шүүслэг, болц гүйцсэн, зөөлрөөгүй биелэг байна. Лийрээ усанд 5 мин дэвтээнэ. 2 хувийн лимоны хүчлийн уусмал бэлтгэнэ.
- Лийрний голыг нь авч хуваанж үлдэгдэл үрийг нь авч цэвэлрлэнэ. Цэвэрлэсэн лийрээ харлуулахгүйн тулд 2 хувийн лимоны хүчлийн уусмалд хийнэ. Шил, таглаагаа угааж 5 минут ариутгана. Ариутгасан шилэндээ аль болох харахад үзэмжтэйгээр савлана.
- Усаа буцалгаад орцын дагуу сахараа хийж уустал нь хутгана. Сахаржуулсан уусмал дээрээ лимоны хүчлээ орцын дагуу хийнэ. Савласан жимсэн дээрээс бэлэн болсон уусмалаа хийнэ.
- Ариутгасан таглаагаар таглаад шилтэй компотоо жигнүүр дээр тавиад 20 минут жигнэж ариутгана. Ариутгалын дараа компотоо гаргаад суларсан таглааг гүйцээж таглана. Дараа нь доош харуулж хөргөөнө.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment