Ливан шорлог /Lebanese barbecue/

Home/Зөвлөгөө/Ливан шорлог /Lebanese barbecue/

Ливан шорлог /Lebanese barbecue/

lebanese barbecueОрц: 4 хүн

  • Хонины мах 600 гр
  • Сонгино 150 гр
  • Майонез 300 мл
  • Аджика сүмс 100 гр
  • Цагаан дарс 150 мл
  • Нимбэгний шүүс 100 мл
  • Давс, перец

Хийх арга:

  1. Хонины махыг том том шоо дөрвөлжин хэрчээд, давс, перец цацна. Майонез, нимбэгний шүүс, аджика сүмсийг нийлүүлж хутгаад, уг амтлагчинд махаа хийж хөргөгчинд 3 хонуулна.
  2. Дараа нь шоронд хийж шорлогны нүүрсэн дээр шарах бөгөөд шарж байхдаа цагаан дарсаар шүршиж өгнө.
2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment