Лемонтой Макарони /Lemon Macaroons/

Home/Зөвлөгөө/Лемонтой Макарони /Lemon Macaroons/

Лемонтой Макарони /Lemon Macaroons/

lemon-macaroonsОрц:

o   Өндөгний цагаан 3 ш

o   Лемоны үрсэн хальс 1 лемоных

o   Алмонд самарны нунтаг 120 гр

o   Сахар 60 гр

o   Давс 1 чимх

Хавчуурганд:

o   Бөөрөлзгөний варень 3 х/х

o   Сүүн крем 1 аяга

o   Дээрхи 2 орцоо хольж миксердэнэ/

Хийх арга.

  1. Цэвэрхэн хуурай саванд өндөгний цагаанаа хийж хөөсөртөл нь миксердэнэ. Дээр нь лемоны хальс, давсаа хийгээд мөн сахараа нэг нэг халбагаар нэмж үргэлжлүүлэн миксердэнэ.
  2. Хүнсний будаг хийх бол нэг хоёр дусал нэмнэ. Миксерний хошуугаа дээш нь өргөхөд крем маань унахгүй шовойж байвал болсон гэсэн үг.
  3. Алмонд нунтаг, сахарын пудрээ хольж шигшиж тавьсан байна. Үүнийгээ бага багаар өндөгний цагаан дээрээ нэмж хийж, болгоомжтой хутгаж холино. Үүнийгээ кремны уутанд хийж калькин цаас дэвссэн листэн дээр ижил хэмжээтэйгээр хэвлэнэ.
  4. Дараа нь 30-60 минут амраана. Дээр нь гараа хүрэхэд наалдахгүй бол жигнэхэд бэлэн болсон гэсэн үг. Шарах шүүгээний 150 хэмд 15 минут жигнэж болгоно.
  5. Гаргаж хөргөөд 2 печенийхээ голд хавчуурганд нь бэлдсэн кремээ түрхээд наана.

Hot news №155

 

 

2016-10-17T22:48:11+00:00 2014 оны 10-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment