Лаврын навчны ач тус

Home/Зөвлөгөө/Лаврын навчны ач тус

Лаврын навчны ач тус

fdgdfХэрэггүй амтлагч хэмээн хоолноосоо авч хаядаг лаврын навч нь цусан дахь саахарын түвшинг бууруулж, идэх хүслийг дарж, үений өвдөлтийг намдаах шидтэй гэнэ. Ингээд лаврын навчийг ашиглах зөвлөгөөг хүргэж байна.

  1. Хоолны дуршил, жин бууруулах зорилгоор:

Данханд хэдэн ширхэг лаврын навч хийгээд, дээрээс нь шанц буюу корица нэмнэ. Үүнийхээ дараа халуун ус хийж 5 минут хандлаад өдөрт нэг аягаар өлөн элгэн дээрээ уугаарай. Хэрвээ та ходоод гэдэсний замын элдэв өвчингүй бол 20 хоног уугаад 10 хоног завсарлага авч болно.

  1. Цусан дахь саахарын түвшинг бууруулах, чихрийн шижнийг эмчлэх зорилгоор:

Лаврын 10 ширхэг навчийг 3 аяга буцалсан усанд хийж 2-3 цаг хадгална. Энэхүү цайг өдөрт 3 удаа, хоолноос хагас цагийн өмнө хагас аягаар уугаарай.

  1. Үений өвдөлтийг дарах зорилгоор :

10 гр лаврын навчийг 150 мл буцалсан усанд хийж, 3 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрснийх нь дараа шүүж, хоолноос 30 минутын өмнө, эсвэл цагийн дараа ууна. Хоёр долоо хоногийн турш гурван өдрийн зайтай хэрэглэх бөгөөд гурван өдөр ууж, дөрвөн өдөр завсарлага авах хэрэгтэй. Энэ эмчилгээг хийснээс хойш зургаан сарын дараа дахиж болно. Ингэхдээ та гурван өдөр лаврын навчны ханд уухаар болбол цагаан хоол идэж, согтууруулах ундааг бүрмөсөн хориглох нь зүйтэй.

2016-10-17T22:47:28+00:00 2015 оны 03-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment