Кус кус будааны ач холбогдол

Home/Зөвлөгөө/Кус кус будааны ач холбогдол

Кус кус будааны ач холбогдол

zurag35Кус кус нь Хойд Африк, Сахарын Berber, Арабын орнуудын үндэсний хоол. Түүний үндэс нь арвай болон бусад үр тариа байдаг. Кус кусыг халуун хоол, амттан, хачир, салат хийхэд ашиглана. Түүнийг бэлтгэхэд 5 минут хангалттай. Та зүгээр л буцалсан ус эсвэл уураар халаахад л болно.

Кус кусны 70 хувь нь нүүрс ус агуулдаг ба түүний бүтцэд В1 В5 В2 В6 В9 амин дэм болон фосфор кали  төмөр зэс цайр агуулагддаг. 100 гр бүтээгдэхүүний илчлэг 376 ккал. Кус кусын ашигтай шинж чанарыг нь сэтгэл гутрал ядрах нойрны эмгэг мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өвчний эмчилгээнд ашиглаж байна. Энэ нь витамин В5 тай холбоотой юм. Үс эрт бууралтахаас урьдчилан сэргийлдэг. Кус кус дархлааны системийг сайжруулдаг, халдварт өвчин эсэргүүцэхэд  тусалдаг, эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна жингээ хасах хүсэлтэй хүмүүст бодисын солилцооны үйл явцыг хэвийн болгож хоол боловсруулах замын  үйл ажиллагааг сайжруулахаас гадна тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Кус кусанд агуулагдах кали нь зүрх судасны системийн үйл ажиллагааг сайжруулах зүрхний булчинг бэхжүүлэхэд нь тусалдаг. Кус кусыг улаан буудай болон бусад үр тарианы харшилтай чихрийн шижингийн шинж тэмдэгтэй бол болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

2016-12-13T10:54:48+00:00 2016 оны 12-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment