Куба Сэндвич

Home/Зөвлөгөө/Куба Сэндвич

Куба Сэндвич

zurag 40Орц: 4 хүн

  • Талх 8 хэрчим
  • Цөцгийн тос 30 гр
  • Үртэй гич 30 гр
  • Гахайн давсалсан мах 200 гр
  • Нимгэн хэрчсэн Швейцарь бяслаг 200 гр
  • Гахайн чанасан мах 200 гр
  • Дарсан өргөст хэмх 8 ш

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. 2 төрлийн гахайн махаа нимгэн хавтгар хэрчинэ. Өргөст хэмхийг нимгэн хавтгай гэхдээ диагональ хэрчинэ.
  2. Нэг талхан дээр нь цөцгийн тос, нөгөөд нь гич түрхээд эхлээд гахайн давсалсан махаа тавиад дээр нь бяслаг, дараа нь чанасан мах, өргөст хэмхээ тавиад гичтэй талхаа хавсран тавьж өгнө.
  3. Бэлэн болсон сэндвичийг хайруулын тавганд тавьж шарах шүүгээнд хийгээд 20-25 минут бяслагийг нь хайлтал жигнэнэ.

 

2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment