Орц:
- Гурил 120гр
- Үрлэн кофе 1х/х
- Өндөг 3ш
- Нунтаг сахар 100гр
- Цөцгийн тос 0,5ц/х
Кремэнд:
- Зөөлөн бяслаг 120гр
- Зөгийн бал 1х/х
- Кофений ликёр 1х/х
- Үрсэн шинэхэн цагаан гааны үндэс
Чимэглэлд :
- Нунтаг сахар 100гр
- Нимбэгний шүүс 1,5х/х
- Өндөгний цагаан уураг 1ш
- Нунтаг какао 1ц/х
Хийх арга:
Зуурмаг бэлтгэхдээ:
- Үрлэн кофег нунтаглаж, гурилны хамт шигшинэ. Өндгийг нунтаг сахартай нийлүүлж жигдэртэл нь зуураад дараа нь кофетой гурилаа нэмж сайтар зуурна.
- Шарах шүүгээг 190 хэм хүртэл халаана. 20см-ийн диаметртэй тэвшийг цөцгийн тосоор тосолж зуурмагаа хийгээд 30-35 минут жигнэнэ. Бэлэн болсон суурийг гаргаад сараалж төмөр дээр гаргаж хөргөнө.
Крем бэлтгэхдээ:
- Бяслагийг зөгийн балны хамт сайтар зуураад ликёр,цагаан гаа нэмж хутгана.
- Бялууны суурийг 2 хувааж бэлтгэсэн кремнээсээ битүү түрхэж давхарлан тавина.
Чимэглэл бэлтгэхдээ:
- Нунтаг сахарыг өндөгний цагаан уураг,нимбэгний шүүстэй нийлүүлж сайтар зуураад ¾ хэсгийг бялууны дээд хэсгийг нь бялууны дээд хэсэгт битүү түрхэж өгнө.
- Үлдсэн хольцонд какао нэмж хутгаад крем шахагчинд хийж бялуун дээгүүр гоёмсог хээ гарган шахаж үрлэн кофе тавьж чимэглэнэ.
Гэр гэртээ тогооч №08 /2013/
Leave A Comment