Кофены тухай сайн, муу

Home/Зөвлөгөө/Кофены тухай сайн, муу

Кофены тухай сайн, муу

I love coffeeБидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон амтат ундаа кофены тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Кофе гэдэг нь каффа хэмээх араб хэлнээс гаралтай үг юм. Кофег боргол гэх буурцагнаас гаргаж авдаг. Бид хуурж нүдэн нунтагласаныг нь одоо хэрэглэдэг байна.

2.    Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна.

3.   Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ.

4.    Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагддаг байна.

5.   Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

6.    Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий.

7.     Хоёр гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм.

8.    Хураан авсан кофены үрээс кофены буурцаг гаргаж авахыг үр боловсруулалт гэнэ. Хуурай болон усны гэсэн 2 төрлийн арга байна. Боловсруулсан кофены үрийг “түүхий буурцаг” гэх ба хөгцөрч муудахаас хамгаалж чийгний хэмжээг 10-12% болтол хатаагаад экспортод гаргадаг аж.

9.    Түүхий буурцгийг хуурснаар та бидний уудаг кофены амт, үнэр төрдөг байна. Ихэнх тохиолдолд хэрэглэгч оронд томоохон үйлдвэрлэгч нар хуурах явцыг хариуцаж хийх ба эсвэл жижиглэнгийн дэлгүүр, кафе зэрэг газрууд өөрсдөө хуурна. Онцын технологи шаардлагагүй бөгөөд гэртээ хайруулын тавганд хуурсан ч болохоор тул ойрын жилүүдэд түүхий буурцгийг жижиглэн зарах нь нилээд ажиглагдах болсон байна.

OLYMPUS DIGITAL CAMERA10.     Кофе нь өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

11.    Кофейнд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, ядаргаа ,нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Нэг аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, артерийн даралт хэлбэлздэг гэнэ.

12.    Судалгаанд оролцсон 170 хүнд өглөө, өдөр, орой хэд хэдэн цагийн зайтайгаар кофе уулгаж байхад ихэнх хүний дотоод цагийг эрчимжүүлэх буюу эрч хүч оруулж байв. Судлаачид мөн эмэгтэй хүмүүст кофе илүү үйлчилдэгийг тогтоосон байна. Үүнийг эмэгтэй хүний даавартай холбон тайлбарласан байна.

13.    Эрдэмтэд олон жилийн туршид кофег хүний биед хортой юу, хоргүй юу гэж маргалдсаар ирсэн. Заримынх нь үзэж буйгаар кофе хүний зүрх судасны үйл ажиллагаанд хор учруулдаг байхад зарим эрдэмтэдийн баталснаар харин ч сайн нөлөөтэй гэжээ. Саяхан Австрийн эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг гэж баталжээ.

14.    Кофе нь тархины төв мэдрэлийн тогтолцоонд хурдан үйлчилж ямар нэгэн үйлдэл хийх, тэмүүлэл өгдөг байна. Иймээс хүн мэдээллийг хурдан хүлээн авч цаг хугацаанаас үл хамааран хариу үйлдэл хийх чадвар өндөр болдог байна.

15.   Пирори гэх бодис нь ходоодны шарх болон хорт хавдар, хоолны хордлого үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн нарны гэрлээс үүссэн нян хүний биед шингэж ходоод өвдөх хорт хавдар үүсгэдэг байна. Харин кофен дэх элементүүд дээрх нянг устгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавайн арлын нэгэн судлаач кофег өдөрт таван аяга уудаг хүн болон уудаггүй хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна. Кофег уудаг хүнийг уудаггүй хүнтэй харьцуулахад тав дахин бага өвчилсөн байна.

16.    Судалгаанаас үзэхэд өдөрт 3 аяга кофе уудаг хүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг нь батлагджээ.

17.    1970 оны эхэн үед кофе нь хүний зүрх судасны үйл ажиллагаанд муу төдийгүй хорт хавдар үүсгэдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд тархжээ. Харин энэ ойлголтыг батлахын тулд олон эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсний эцэст кофе хавдар үүсгэдэггүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

coffeea20.    Мөн кофе нь гэдэсний өвчин, ялангуяа дээд хэсгийн гэдэсний үйл ажиллагаанд сайнболох нь нотлогджээ.

21.    Кофейнд дуртай зарим хүмүүс стакан усанд 2-3 халбага кофе хийж уудаг. Энэ маш хортой.  Ердөө нэг л халбага байхад хангалттай.

22.    Зүрх нь дэлсдэг өвчтэй хүмүүс кофег хэмжээ хязгаартай хэрэглэх ба зарим тохиолдолд хэрэглэхийг бүр цээрлэдэг.

23.   Мөн ходоодны үрэвсэлтэй, ялангуяа ходоодны шүүс, хүчил нь ихэдсэн, ходоодны оолон 12 нугалаа гэдэсний шархтай хүмүүст зохимжгүй. Мөн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглодог байна.

24.  Кофе цөсний чулуу үүсэхээс сэргийлнэ. Хүн өдөрт 2-3 аяга кофе удаг оол цөс чулуужилтаас сэргийлдэг ажээ. Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал нь маш бага байдаг ажээ.

24tsag.mn

 

2016-10-17T22:48:35+00:00 2014 оны 04-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment