Кофены товч түүх болон түүний ач тус

//Кофены товч түүх болон түүний ач тус

Кофены товч түүх болон түүний ач тус

coffeeБоргол буюу Кофе /Coffee/ гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь Араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америкболон Өмнөд Азид ургадаг байна.

Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч /өдөөгч/ бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм. Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадаг ба 11 сарын дараа цэцэглэдэг байна.

Нийт хураан авч буй кофены 60-70 % нь Арабика,30-40 % нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна.  Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв.

Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.

coffee beanКофены ач тус

  1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
  2. Магнигаар баялаг. Зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.
  3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
  4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 аяга хар кофе ууж байвал та бие засах гэж хэдэн арван минут суухаа болиноо гэсэн үг.
  5. Тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байна.
  6. Сэтгэлээр унах байдлыг багасгадаг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар кофе уудаг байсан хүүхдүүд том болоод сэтгэлээр унах түвшин нь харьцангуй бага байсан гэнэ.
  7. Паркинсоны өвчнөөр өвчлөх боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80% бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ.
  8. Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг.
  9. Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофейны агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.
  10. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.

 Эмч.мн

2016-10-17T22:48:38+00:00 2014 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment