Кофены биед ээлтэй арван ашиг тус

//Кофены биед ээлтэй арван ашиг тус

Кофены биед ээлтэй арван ашиг тус

03Кофег ууснаар хүн бүдүүн гэдэсний хорт хавдар, диабетаар өвчилөх эрсдэлээс чөлөөлөгддөг юм байна.  Кофе уусны дараа зарим хүмүүсийн зүрх дэлсэх, нойргүйдэх, сэтгэл түгших, жирэмсэн эмэгтэйчүүд өтгөн кофе уувал үр зулбах зэрэг үр дүн гардаг ч хэрвээ та кофе уухаар шийдсэн бол кофе танд дараах ашиг тусыг үзүүлэх болно.

  1. Алцхаймэрийн өвчинөөс (Сэтгэцийн өвчин) сэргийлнэ.

2009 онд хийсэн судалгаагаар өдөрт 3-5 аяга кофе уудаг хүмүүс хожим алцхаймэрийн өвчин тусах эрсдэлээс 65% хүртэл хувиар хамгаалагдаж байгааг гаргаж ирсэн байна.

  1. Хорт хавдар тусахаас хамгаална


Кофенд агуулагддаг антиоксидант нь хэд хэдэн төрлийн хорт хавдараас хамгаалах чадалтай байж мэдэх юм. Японд хийсэн судалгаагаар өдөрт 3-4  аяга кофе уудаг эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдар тусах магадлал нь 50% р буурч байгаа нь харагджээ. Түүнчлэн сүүлд хийсэн бас нэг судалгаагаар кофе уугчидын элэгний хорт хавдар тусах магадлал 41% р бага байдаг нь тогтоогдсон байна.

  1. Диабет тусахаас хамгаална

Кофейн нь диабет тусахаас сэргийлдэг давуу талтай.

  1. Үе мөчний өвдөлтийг бууруулна

Дасгал хийхээсээ өмнө нэг аяга кофе уух нь үе мөч өвдөх, чилэхээс хамгаалдаг сайн талтай аж.

  1. Тулай (шээсний хүчлийн давс үенд хуримтлагдах үений өвчин) өвчинөөс хамгаална 

 

  1. Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Судалгаагаар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчнөөр нас барах нь бага байдаг гэнэ. 2008 онд хийсэн судалгаагаар өдөрт 2-3 аяга кофе уудаг эмэгтэйчүүд зүрхний өвчнөөр нас барах нь 25% р бага байжээ. Кофед агуулагдах антиоксидант нь зүрхэнд хэд хэдэн төрлийн ач тусыг хүргэдэг аж. Жишээ нь зүрхний судсыг бэхжүүлж, үрэвсэл үүсэхээс сэргийлж, холестерол үүсэхээс сэргийлдэг гэнэ.

  1. Ой тогтоолтыг дэмжидэг

Кофе ой тогтоолт сайн байхад нилээд нөлөө үзүүлдэг аж. Судлаачид ахимаг насны эмэгтэйд өдөрт 3 аяга кофе уулгасан бөгөөд үр дүнд нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад ой тогтоолт нь сайн хэвээр байсан байна.

  1. Паркинсоны өвчинөөс (нервний өвчин) хамгаална

Кофе тархины ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Цаашлаад нервний өвчинөөс сэргийлдэг сайн талтай.

  1. Чулуу үүсэхээс сэргийлнэ

Кофе бие эрхтэнд чулуу үүсэхээс сэргийлдэг. Цөсний чулуу, бөөрний чулуу гэх мэт. 2002 онд хийсэн судалгаагаар өдөрт 4 аяга кофе уудаг хүмүүс цөсний чулуу авахуулах нь 25% бага байдаг аж.

  1. Шигдээс болохоос хамгаална

Тамхи татдаггүй бөгөөд өдөрт 4 аяга кофе уудаг хүмүүс шигдээс болох нь 43% р бага байдаг юм байна.

Болод.мн-с

 

2016-10-17T22:47:41+00:00 2015 оны 02-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment