Кофег тохирсон хэмжээгээр хэрэглэ…

//Кофег тохирсон хэмжээгээр хэрэглэ…

Кофег тохирсон хэмжээгээр хэрэглэ…

Кофены тухай мэдэхгүй хүн дэлхийд бараг байхгүй гэхэд болно. Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм. Нийт хураан авч буй кофены 70-80% нь Арабика, үлдсэн нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. (mn.wikipedia.org) Кофег хэрэглэх үед хэд хэдэн онцлог хүчин зүйлүүд байдаг. Үүнд:

  • Кофейн нь шээс хөөх үйлчилгээтэй учир бөөр нь ердийн үеийнхээсээ илүү шингэн ялгаруулдаг. Иймээс кофег тогтмол их хэмжээгээр хэрэглэхээр бие мабодь шингэнээр дутагдах байдалд хүрч болно. Энэ шалтгаанаар биеийн тамирын дасгал хийсний дараа кофе уух шаардлагагүй юм.
  • Кофе болон цай нь бие махбодид төмөр шингээхэд саад болж болно. Хэрвээ таны цус багадах талдаа байдаг бөгөөд та цай буюу кофенд дуртай бол хоол идэхээс нэг цагийн өмнө уух хэрэгтэй. Түүнээс нэг цагийн дараа биш.
  • Кофейн нь ургийн бие махбодь болон хөхний сүүнд орох учир жирэмсэн эмэгтэйчүүд болохоор кофейн агуулсан ундаа уухаас зайлсхийх хэрэгтэй.
  • Кофе хэрэглэхээс гэнэт татгалзсан үед бие махбодиос кофейн арилахаар толгой өвдөх, ядрах, хэт ядрах, бөөлжис хүрэх зэрэг зүйлс дагалдах магадлалтай. Иймээс кофе уух хэмжээгээ аажмаар бууруулахыг зөвлөмж болгодог.
  • Хамгийн чухал нь тохирсон хэмжээ.

Кофены тохирсон хэрэглээ нь хор хөнөөл болохгүй.

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment